Нийслэлийн 383 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойд зориулан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Ийнхүү хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Монгол Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.   Нийслэлийн ойн өдөрт зориулан жил бүр тогтмол зохион байгуулдаг уг барилдаан “Ковид-19” цар тахлын улмаас өнгөрсөн жил завсарлаад байсан. Энэ жилийн хувьд НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулав. Бөхийн барилдааны дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, … Continue reading Нийслэлийн 383 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ